Сар шинийн баярын өдрүүдэд иргэдэд өгөх зөвлөмж...

 

Сар шинийн баярын өдрүүдэд хэрэглэгч та бүхэн цахилгаан эрчим хүчээ боломжит нөхцлөөрөө хэмнэн, ялангуяа оройны оргил ачааллын цагаар хэрэглээгүй мөртлөө залгаатай байгаа цахилгаан хэрэгслээ тэжээлээс салган, Тог-оо тохируулж хэрэглэхийг уриалж байна.

Эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, эвдрэл гарсан тохиолдолд яаралтай  засварлах, цахилгааны холболт, засвар үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэх, ус буцалгагч, халаагуур, богино долгионы зуух зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь хараа хяналтгүй орхихгүй байх, цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байх зэргээр цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх.

Пийшин зуухны эвдрэл гэмтлийг засварлах, зөв галлах, яндангийн залгаасыг дээрээс доош зөв угсрах, пийшин зуухны өмнө төмөр буюу шатдаггүй материалаар хамгаалалт хийж  хамгаалах, яндангийн цоонолтоос хамгаалж  үл шатах материал, төмрөөр хамгаалалт хийж галлагаанаас үүдэлтэй галын аюулаас сэргийлэх.

Үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, татсан тамхи, шүдэнзнийхээ галыг унтрааж байх зэргээр ил задгай галаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх.

Бага насны хүүхдийг гэртээ харгалзах хүнгүйгээр цоожилж орхихгүй байх, хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах.

 

2024-02-08 01:17:01



ШИНЭ ХОЛБОЛТ

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж.,

ДАНСНЫ ДУГААР

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд

ЗАСВАРЫН ХУВААРЬ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

ГЭРЭЭ ХИЙХ

Гэрээ гэж юу вэ?

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.