ХЭРЭГЛЭГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

ХЭРЭГЛЭГЧИЙН  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ.

     Хэрэглэгчийн Үйлчилгээний Төв нь  2022 оны 03-р сарын 04 нд  байгуулагдсан.  Тус төв нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багаас 18 –р баг Хонгор сум ,Орхон сум ,Сэлэнгэ аймгийн  Жавхлант сум, Хушаат сумдуудад оршин суудаг айл өрх - 24025 , аж ахуйн нэгж – 2704   нийт  26738  хэрэглэгчидийн  цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ,техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг.

Ажил үүрэг

  1. Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  2. Хэрэглэгчтэй гэрээ байгуулах, сүлжээнд холбох
  3. Хэрэглэгчийн өргөдөл санал гомдол хүсэлт хүлээн авч шийдвэрлэх
  4. Хэрэглэгчийг мэдээллээр хангах
  5. Хэрэглэгчийн дуудлага хүлээн авч барагдуулах
  6. Хэрэглэгчийн техникийн нөхцөлийг хүлээн авах,боловсруулах

    Хэрэглэгчийн үйлчилгээний төв нь  31  ажилтантай ба Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, 24 цагийн диспетчер, компанийн хэмжээнд техникийн нөхцөл олгох, өргөдөл гомдол шийдвэрлэх чиглэлээр  хэрэглэгчдэд дараах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  

Хэрэглэгчдийг хүлээн авах танхим

  1. Мэдээлэл, зөвлөгөө өгөх
  2. Гэрээ байгуулах, сунгах
  3. Өргөдөл, гомдол,санал ,хүсэлт  хүлээн авах
  4. Цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах
  5. Тенхикийн нөхцөлийн материал бүрдүүлж авах
  6. Шинэ холболтын хүсэлт авах

ИТА хэсэг:

  1. Шинэ холболтын хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх
  2. Хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх
  3. Хэрэглэгч олон нийтийг мэдээллээр хангах
  4. Техникийн нөхцөл боловсруулж,батлах

Диспетчер

  1. Ажлын захиалга, дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах
  2. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сэргээх,түдгэлзүүлэх

ШИНЭ ХОЛБОЛТ

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж.,

ДАНСНЫ ДУГААР

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд

ЗАСВАРЫН ХУВААРЬ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

ГЭРЭЭ ХИЙХ

Гэрээ гэж юу вэ?

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.