ЗҮҮНХАРАА САЛБАР

Зүүнхараа салбар нь Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Төв аймгийн Сүмбэр  сумын 18000 км2  нутаг дэвсгэрт орших 7300 орчим  хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар  Мандал сумын гэр хорооллын 0,4 кВ-ын ЦДАШ-ын шинэчлэл, хэрэглэгчдэд 2 тарифтай ухаалаг тоолуур суурилуулах, 35 кВ-ын Түнхэл агаарын шугам болон 35/10 кВ-ын Түнхэл дэд станцын засвар шинэчлэлт, Сүмбэрийн ХТП-22 барилгын иж бүрэн засварын ажлыг хийж, ажилтнуудын ажиллах нөхцлийг сайжруулж, Зүүнхараа салбарын конторын иж бүрэн их засварын ажлыг 2018 онд бүрэн  хийж дуусгалаа.

 

ДСЦТС ХК-ийн Зүүнхараа салбар нь Баруунхараа, Хэрх, Түнхэл, Сүмбэр гэсэн 4 хэсэг 49 хүний бүтэц,зохион байгуулалттайгаар салбарын үйл ажиллагааны зорилтот түвшинг ханган, дэвшилтэт технологийг салбартаа нэвтрүүлэн, цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг ханган ,ISO9001 -2015 ЧУТ,ISO45001 -2018 ХЭМАБ стандартуудыг ажилдаа хэрэгжүүлэн ажлын чанар,ХАБЭА-г эрхэмлэн осол зөрчилгүй амжилттай ажиллаж байна.

ШИНЭ ХОЛБОЛТ

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж.,

ДАНСНЫ ДУГААР

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд

ЗАСВАРЫН ХУВААРЬ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

ГЭРЭЭ ХИЙХ

Гэрээ гэж юу вэ?

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.