СҮХБААТАР САЛБАР

ДСЦТС ХК-ийн СҮХБААТАР САЛБАРЫН товч танилцуулга

Тус салбар нь 1965 оны 11-р сарын 24-нд буюу Монгол Улсын тусгаар тогтсоны 40 жилийн ойн түүхт үйл явдалын босгон дээр Дархан-Сэлэнгийн 110кВ-ын ЦДАШ, 110/35/6кВ-ын 10000 кВа чадал бүхий СҮХБААТАР  дэд станцыг байнга ашиглалтанд залгасанаар техникийн үйлчилгээ явуулдаг мастерын хэсгээс эхэлж 1968 оноос салбар болон хөгжсөн түүхтэй. .Орон нутгаар 35, 10, 6,0,4кВ-ын сүлжээ шинээр баригдаж хөдөө аж ахуй, газар тариалан, зам тээвэр, соёл үйлчилгээ, эрүүлийг хамгаалах, боловсролын байгууллагын бүтээгдэхүүний хэмжээ өсч, хөгжлийн хурдац нэмэгдэх алтан хаалгыг нээсэн юм.

Анх гадаадын 2 мэргэжилтэн, 5 ажилтантай байгуулагдаж байсан тус салбар нь одоо 58 ажилтантай ажиллагсад өөрийн үйлчилгээний хүрээн дэх сум орон нутаг, аж ахуй нэгж, айл өрхүүдийн цахилгаан хангамж, борлуулалтын үйл ажиллагааг явуулж байгаа юм.

1.         Үйлчилэх хүрээ

ДСЦТС ХК-ийн Сүхбаатар салбар нь Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар, Алтанбулаг, Ерөө, Хүдэр сумд болон , Дулаанхаан,Бугант тосгонд:

6кВ-н 2 -хуваарилах байгууламж, 35/10 кВ-н 3  дэд станц, 35/6 кВ-н 2 дэд станц  10/0,4кВ-н 116 дэд станц хэрэглэгчийн 183 дэд станц, нийт 299 дэд станц, 35кВ-н 148,7км ЦДАШ,6 /10кВ-н 334,7км ЦДАШ, 0,4кВ-н 366,7км ЦДАШ-тай  11157  орчим хэрэглэгчидэд цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулж байна.

2.         Хүний нөөц

Манай салбар нь салбарын дарга 1, ашиглалт-засварын мастер 1, борлуулалтын инженер 1, тоолуур системийн инженер-1,диспетчер-5,ня-бо-1,Борлуулалтын ня-бо-1,Нярав-1,Гэрээ тэнхимийн ажилтан-1,техникч-6,ашиглалт-засварын монтёр-15,,ээлжийн монтер-4, ашиглалт борлуулалтын байцаагч- 6,авлага барагдуулагч-4,тоолуурын заалт авагч-4,,  жолооч -4,үйлчлэгч ,гагнуурчин  нийт  58 ажиллагсадтай.

3.         ЦЭХ борлуулалтын талаар

Сүхбаатар салбар нь Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн 6 сумын 717 ААН, 8523 ауйн хэрэглэгчидэд ЦЭХ борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд жилд дунджаар 40,7 сая.кВт/цаг эрчим хүчийг  худалдан авч  түгээх хангах үйл  ажиллагааг хийж гүйцэтгэж байна.

ШИНЭ ХОЛБОЛТ

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж.,

ДАНСНЫ ДУГААР

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд

ЗАСВАРЫН ХУВААРЬ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

ГЭРЭЭ ХИЙХ

Гэрээ гэж юу вэ?

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.