КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Алсын хараа: Эрчим хүчийг дэвшилтэт технологиор хэрэглэгчдэд...

Эрхэм зорилго: Чадварлаг хүний нөөцөд тулгуурлан аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, хэрэглэгчээ дээдэлсэн,           салбартаа тэргүүлэгч болно.

Үнэт зүйл: 

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ- Үйл ажиллагаандаа шинэ техник технологийг нэвтрүүлэх

СЭТГЭЛ ЗҮТГЭЛ- Компанидаа сэтгэлтэй зүтгэлтэй аливаад сурч мэдэхийн төлөө хичээдэг, зөв хандлагатай, асуудлыг олон нийтийн эрх ашигт нийцүүлж шийдвэрлэх чадвартай хүний нөөц байх

ЦОГЦ ЧАДАМЖ –Хүний нөөц, дэвшилтэт технологи, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн бүрдэл 

ТӨГӨЛДӨРШИЛ-Санхүүгийн өсөлт, борлуулалтын орлого, санхүүгийн чадавх

САХИЛГА БАТ –Аюулгүй ажиллагаа, эмх цэгц, цаг ашиглалт, дүрэм журам мөрдөлт, удирдлагын тогтолцоо

ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛ –найрсаг харилцаа, хөнгөн шуурхай үйлчилгээ, найдвартай үнэнч шударга байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ- Удирдах удирдуулах ёсон, ёс зүй, урамшууллын зарчим

Уриа: Гэрлийн хурдаар хөгжлийг дэмжинэ...

 

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь 1965 онд Дархан Сэлэнгийн Цахилгаан Шугам Сүлжээний газар нэртэйгээр байгуулагдсан. Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК болон өөрчлөгдөж, Монгол улсын Засгийн газрын 2003 оны 14 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2003  оны 454 дүгээр тогтоолын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар  хувийн өмчит компани болсон. Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн дагуу Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сумын 74000 км2 нутаг дэвсгэрт орших нийт 60,000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 440 ажилтантайгаар эрхлэн явуулж байна. 

 

ШИНЭ ХОЛБОЛТ

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж.,

ДАНСНЫ ДУГААР

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд

ЗАСВАРЫН ХУВААРЬ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

ГЭРЭЭ ХИЙХ

Гэрээ гэж юу вэ?

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.