ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

 

          Эрчим хүчний салбарын нийт ахмадууд, дунд үеийн төлөөлөл болсон инженер техникийн ажилтнууд, залуучууд болон эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье! 

        Өнгөрсөн хугацаанд манай хамт олны нэвтрүүлсэн шинэ технологи, инноваци маш олон үр дүн үзүүлж Ухаалаг тоолуурын системийг Монгол улсын төрийн өмчийн томоохон түгээх сүлжээнүүд болох ЭБЦТС болон БЗӨБЦТС ТӨХК-уудад хэрэгжүүллээ.

      Компанийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт бэлтгэл тэжээлгүй сумдуудын бэлтгэл тэжээлийг шийдвэрлэх, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор сумдад 800кВа чадалтай нарны эх үүсвэр барих ажлыг эхлэх, бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Манай хамт олон энэ ажлыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн тархмал эх үүсвэр бүхий үйлдвэрлэгч түгээх сүлжээ болохоор зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

        Энэ бүх бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа ДСЦТС ХК-ийн нийт хамт олон болон эрчим хүчний салбарын хамтран зүтгэгчид, эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ Эрчим хүчний салбарын 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

        Монгол улсын гал голомт мөнхөд бадрах болтугай.,

ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Хангай

ШИНЭ ХОЛБОЛТ

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж.,

ДАНСНЫ ДУГААР

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд

ЗАСВАРЫН ХУВААРЬ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

ГЭРЭЭ ХИЙХ

Гэрээ гэж юу вэ?

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.