Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлын үзлэг хийж, зөвлөмж хүргэж байна

 “САР ШИНЭ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ:
Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлын үзлэг хийж, зөвлөмж хүргэж байна
“Сар шинэ-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ амйгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, “ДСЦТС” ХК-ийн Зүүнхараа салбар хамтран Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймгийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар үзлэг шалгалт зохион байгуулж, цахилгаан, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг мөрдүүлэх, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг таниулах, олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлах зорилгоор зохион байгуулж байна.
Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд “ДСЦТС” ХК-ийн Зүүнхараа салбарын 15 ажилтан, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 30 алба хаагчид Мандал сумын гэр хорооллын айл, өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
 

2024-01-25 06:50:51



ШИНЭ ХОЛБОЛТ

6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж.,

ДАНСНЫ ДУГААР

Цахилгааны төлбөр төлөх дансны дугаарууд

ЗАСВАРЫН ХУВААРЬ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ

Хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох зөвшөөрлийн хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

ГЭРЭЭ ХИЙХ

Гэрээ гэж юу вэ?

ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭ

Хангах, түгээх, өндөр хүчдэл түгээх болон зураг төсөв.