ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУРИМТЛУУРЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГЫГ ОНЦОЛЛОО
Монгол Улсын ЗГ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр /2026-05-30/ "Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ" ХК-ийн удирдлагууд, инженер техникийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар эрчим хүчний салбарын өмнө тулгамдсан асуудлын талаар ярилцаж, компанийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээллүүдтэй танилцлаа.
Салбарын сайд Б.Найдалаа Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй "1 бодлого, 9 ажил, 3 зарчим"-ыг онцлон танилцуулсан юм.
ДСЦТС ХК-ийн тухайд МУ-д анх удаа санаачлан хийсэн Дижитал дэд станцын талаар танилцууллаа. Тодруулбал хэрэглэгчийн цахилгаан хангамж ямар нэг шалтгаанаар тасарвал заавал бригад хүлээж цаг алдахгүй алсын удирдлагаар үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.
Түүчлэн үйлчлэх хүрээний сумдад хэрэгжиж буй Эрчим хүчний хуримтлуурын байгууламжийн төсөл, Ухаалаг тоолуур систем програм хангамжуудын талаар мэдээлэл өглөө


Холбоотой мэдээ
Дархан-Уул аймгийн Орхон сум дахь 2.5 МВт суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцлаа
ДАРХАН: ЗУЛЗАГЫН ГОЛ ХЭСЭГТ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ЗҮЙ БУСААР "ХУЛГАЙЛЖ" ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ НӨХӨН БИЧИЛТ ХИЙЛЭЭ❗️