НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ ЭЗДЭД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ДСЦТС ХК жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажлууд хийдэг бөгөөд энэ жилийн тухайд Дархан сумын Өргөө багийн нутагт тоглоомын талбайг тохижуулж хүлээлгэн өгч байна.
Энд 187 өрхийн 300 гаруй хүүхдүүд оршин суудаг. Эдгээр хүүхдүүдийн тоглох чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн тоглоомын угсралтын ажил, гэмтэл бэртэхээс сэргийлсэн зөөлөн дэвсгэр зэрэг 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж өнөөдөр хүлээлгэн өгч байна.
Ялангуяа хуучин Дарханы хүүхдүүдэд тоглоомын талбайн хүртээмж төдийлөн хангалттай болж амжаагүй л байна. Тиймээс манай компанийн хамт олон багахан ч гэсэн дэм болж бяцхан хүүхдүүддээ тоглоомын талбайг бэлэглэж байна.
Цаашдын арчлалт хамгаалалтын асуудлыг Жаргалант өргөө СӨХ хариуцан ажиллана. Дашрамд дурдахад энэхүү тоглоомын талбайн эргэн тойрны цахилгааны аюулгүй байдалд хяналт тависан.
Цаашдаа хүүхдүүд аюулгүй орчинд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх ажилд гар бие оролцохыг нийт ААНБ-ууддаа хандан уриалж байна.



Холбоотой мэдээ
Дархан-Уул аймгийн Орхон сум дахь 2.5 МВт суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцлаа
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУРИМТЛУУРЫН БАЙГУУЛАМЖИЙН ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТУРШЛАГЫГ ОНЦОЛЛОО