Ажлын цаг: Даваа-Баасан 08:00-17:00

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАНГАДАС ОДОН, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Мэдээлэл
2026.08.19
Хуваалцах: Facebook

Монгол улсад эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Эрчим хүчний салбарын ажиллагсдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа.

МУ-ын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор ДСЦТС ХК-ийн Сүхбаатар салбарын Ээлжийн инженер Бямбасүрэнгийн Сонинбаяр /22 жил/, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ээлжийн монтёр Жандагийн Даваасүрэн /28 жил/, Ээлжийн монтёр Зоригтын Бат-Орших /24 жил/ нар тус тус шагнагдлаа.

Компанидаа 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж хүндтэй шагналын эзэд болсон та нартаа баяр хүргэж амжилт хүсье