“ЭРҮҮЛ АГААР ЭРЧ ХҮЧ” ЦАСНЫ БАЯР 2025

ДСЦТС ХК-ИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “ЦАСНЫ БАЯР-2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хараа голын энгэрт ДСЦТС ХК-ийн “Эрүүл агаар эрч хүч” уриатай зохион байгуулагдсан “Цасны баяр 2025” үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Ажилтнууд эрүүл агаарт шивнээ үг, олс таталт, хөгжилтэй буухиа, мөс мөргөлдүүлэх, сумо тэмцээнүүдийг зохион байгуулж нэгэн өдрийг эрүүл агаарт эрч хүчээ сэлбэн өнгөрүүллээ.
Тус арга хэмжээнд ХНХ, СЭЗХ, ТБТХ, ББТХ, ДХХ, ХЭМАБА, МТХ, НАХ, хэлтсийн 30 гаруй ажилтан багт хуваагдаж, багтаа нэр өгч 5 төрөлт тэмцээнүүдэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрүүл агаарт нэг өдрийг хөгжилдлөө.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд Э.Даваадулам ахлагчтай баг шалгарч мөнгөн шагналын эзэд боллоо.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цасны баяр”-ын арга хэмжээнд дэмжлэг үзүүлдэг удирдлагадаа болон идэвхтэй оролцдог хамт олондоо талархал илэрхийлье.
Scroll to Top