2022 оны 03-р сарын 04-ны өдрөөс Дархан салбар нь Я.Очирбат даргатай 74 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдсан.
Дархан салбар болон зохион байгуулагдсанаар Дархан-Уул аймгийн Шарын гол, Орхон, Хонгор, Дархан сум, Сэлэнгэ аймгийн Энхтал, Жавхлант сумын хэрэглэгчдийг найдвартай чанартай эрчим хүчээр хангах, эрчим хүчний зүй бус алдагдалыг бууруулах, төлөвлөгөөт засвар хийх болон шинэчлэлтийн ажлыг чанартай зохион байгуулах зорилготой үйл ажиллагаа явуулж байна.
Үндсэн үйлчилгээ
Цахилгаан эрчим хүчийг борлуулах, Дархан салбарын эзэмшилийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засварын ажлыг хийж гүйцэтгэх, хэрэглэгчийн хүсэлтээр техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа юм.
Хангах үйл ажиллагааны чиглэлээр
Дархан-Уул аймгийн Дархан сум, Шарын гол, Орхон сум, Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Хушаат сумын гэр хорооллын айл өрх-13368, Орон сууцны айл өрх- 15090, ААН ба төсөвийн байгууллага 3239. Нийт 31697 хэрэглэгчдэд сард 11752,9мян. кВт.ц орчим цахилгаан эрчим хүчийг худалдан авч борлуулалт хийн ажиллаж байна.
Түгээх чиглэлээр
Дархан салбарын ашиглалтын хэсэг нь нийт 35/10, 35/6, 35/0.4 кВ-ын 8 дэд станц, 10/6 кВ-ын 14 хуваарилах байгууламж, 35кВ-ын 111 км урттай ЦДАШ, 35кВ-ын 0.9км урттай ЦДКШ, 10/6/0,4 кВ-ын 236 дэд өртөө, 10кВ-ын 49 км урттай ЦДАШ, 6 кВ-ын 200 км урттай ЦДАШ, 146.2 км урттай ЦДКШ, 0.4 кВ-ын 310.1 км урттай ЦДАШ-аар тус тус ЦЭХ-ээр хангаж ажилладаг. Эзэзмшилийн тоног төхөөрөмжийн ашиглалтын найдвартай ажиллагаа, төлөвлөгөөт их болон урсгал засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.