“ДСЦТС” ХК-ийн эзэмшлийн цахилгаан түгээх сүлжээнд цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламжийг шинээр холбуулахад заавал техникийн нөхцөл авсан байна.
220 В хүчдэлд холбогдох аж ахуй нэгж, хуулийн этгээд, 380 В болон түүнээс дээш хүчдэлд холбогдох иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээд нь техникийн нөхцөл авна.
Мөн өмнө авсан техникийн нөхцөлд өөрлчөлт оруулахад техникийн нөхцөлийг тухай бүрт шинэчлэн авна.
- Эзэмшигч өөрлөгдсөн
- Хүчин чадал нэмэгдүүдсэн
- Үйл ажиллагааны зориулалт өөрчлөгдсөн
ААН ЦЭХ хүсэлт өгөх хэрэглэгчийн мэдээлэл:
- ЦЭХ хэрэглэгчийн нэр
- Хаяг байршил
- Харилцах утас
- Эрхлэх үйл ажиллагаа
- Ажилгааны горим буюу ажлын ээлж
- Хэрэглэгчийн зэрэглэл тавигдах шаардлага
- Угсралтын ажлыг эхлэх дуусах хугацаа, хэрэглээ кВт
- Хүчин чадлын ашиглах хугацаа үе шат
- Хүчин чадал кВт
- Холбогдох хүчдлийн түвшин
- Суурилагдсан чадал тоноглол бүрээр
Хавсаргах бичиг баримтууд:
- Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Иргэн бол цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуудлбар
- СӨХ-тэй хийсэн гэрээний хуулбар
- Харъяа МХГазраас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Суурь хураамж төлсөн баримтын хуулбар
Шинээр ЦЭХ-р хангагдах ААН-д гэрээг шинээр байгуулахад дараах материалуудыг гэрээнд хавсаргана:
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Техникийн нөхцөлийн хуулбар
- Цахилгаан тоног төхөөрөмжийн нэр хүчин чадлын дэлгэрэнгүй судалгаа албан бичгээр
- Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын хүчдэл залгахыг зөвшөөрсөн акт
- Техникийн комиссын акт
- Улсын комиссын акт
- Тоолуур, хэмжүүрийн трансформаторуудын баталгаажуулалтын гэрчилгээ, протокол
- Өөрийн эзэмшлийн шугам тоноглолдоо иж бүрэн туршилт хэмжилт хийсэн протокол
Ахуйн хэрэглэгч:
- Цахим иргэний үнэмлэх
- Газрын гэрчилгээний хуулбар
- Кадастрын зургийн хуулбар