“ДСЦТС” ХК-ийн эзэмшлийн цахилгаан түгээх сүлжээнд цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламжийг шинээр холбуулахад заавал техникийн нөхцөл авсан байна.
220 В хүчдэлд холбогдох аж ахуй нэгж, хуулийн этгээд, 380 В болон түүнээс дээш хүчдэлд холбогдох иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээд нь техникийн нөхцөл авна.
Мөн өмнө авсан техникийн нөхцөлд өөрлчөлт оруулахад техникийн нөхцөлийг тухай бүрт шинэчлэн авна.
- Эзэмшигч өөрлөгдсөн
 
- Хүчин чадал нэмэгдүүдсэн
 
- Үйл ажиллагааны зориулалт өөрчлөгдсөн
 
ААН ЦЭХ хүсэлт өгөх хэрэглэгчийн мэдээлэл:
- ЦЭХ хэрэглэгчийн нэр
 
- Хаяг байршил
 
- Харилцах утас
 
- Эрхлэх үйл ажиллагаа
 
- Ажилгааны горим буюу ажлын ээлж
 
- Хэрэглэгчийн зэрэглэл тавигдах шаардлага
 
- Угсралтын ажлыг эхлэх дуусах хугацаа, хэрэглээ кВт
 
- Хүчин чадлын ашиглах хугацаа үе шат
 
- Хүчин чадал кВт
 
- Холбогдох хүчдлийн түвшин
 
- Суурилагдсан чадал тоноглол бүрээр
 
Хавсаргах бичиг баримтууд:
- Аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
 
- Иргэн бол цахим иргэний үнэмлэхний хуулбар
 
- Газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар
 
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуудлбар
 
- СӨХ-тэй хийсэн гэрээний хуулбар
 
- Харъяа МХГазраас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
 
- Суурь хураамж төлсөн баримтын хуулбар
 
Шинээр ЦЭХ-р хангагдах ААН-д гэрээг шинээр байгуулахад дараах материалуудыг гэрээнд хавсаргана:
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
 
- Техникийн нөхцөлийн хуулбар
 
- Цахилгаан тоног төхөөрөмжийн нэр хүчин чадлын дэлгэрэнгүй судалгаа албан бичгээр
 
- Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын хүчдэл залгахыг зөвшөөрсөн акт
 
- Техникийн комиссын акт
 
- Улсын комиссын акт
 
- Тоолуур, хэмжүүрийн трансформаторуудын баталгаажуулалтын гэрчилгээ, протокол
 
- Өөрийн эзэмшлийн шугам тоноглолдоо иж бүрэн туршилт хэмжилт хийсэн  протокол
 
Ахуйн хэрэглэгч:
- Цахим иргэний үнэмлэх
 
- Газрын гэрчилгээний хуулбар
 
- Кадастрын зургийн хуулбар