“ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТЭЭР ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ОЮУТНУУДЫН ДУНДАХ НЭЭЛТТЭЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ШУТИС-ИЙН ДАРХАН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК НЬ “ТОГ-ОО ТОХИРУУЛЪЯ 17-22 ЦАГ” НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД БОЛОН КОМПАНИЙН 60 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТЭЭР ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ОЮУТНУУДЫН ДУНДАХ НЭЭЛТТЭЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ШУТИС-ИЙН ДАРХАН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Энэхүү уралдаан нь цахилгаан эрчим хүчний хэмнэлт хийж хэрэглээгээ бууруулах арга замыг тодорхойлох шинэ санаа, бодит туршилт, судалгааны үр дүнгүүдийг бусадтай хуваалцах, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг тэлэхэд оюутнуудын оролцоог хангах улмаар сайн бүтээлийг дэмжин ажиллах зорилготой байлаа.🤝
Уралдаанд ирүүлсэн судалгааны ажлуудаас 9 илтгэлийг шалгаруулан ДСЦТС ХК-ийн Ерөнхий инженер, Монгол улсын Зөвлөх инженер, ШУТИС-ийн Хүндэт профессор Б.Батжаргалаар ахлуулсан бүрэлдэхүүн хэлэлцэн шүүж эхний 3 байрыг урамшууллаа.💯
🥇1 дүгээр байранд ШУТИС ДаТС-ийн Цахилгаан системийн 3-р дамжааны оюутан С.Эрдэнэбилэг, Д.Жаргалан нарын “Айл өрхийн эрчим хүчний хэрэглээг ухаалгаар хянах” сэдэвт бүтээл шалгарч 1,000,000 төгрөг
🥈2 дугаар байранд ШУТИС ДаТС-ийн Эрчим хүчний мэдээлэл технологийн салбарын 2 дугаар дамжааны оюутан Ч.Тэнгис, А.Отгонцэцэг нарын “Айл өрхийн цахилгааны хэрэглээг бууруулах судалгаа” сэдэвт бүтээл шалгарч 800,000 төгрөг
🥉3 дугаар байранд ШУТИС ДаТС-ийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн автоматжуулалтын 4 дүгээр дамжааны оюутан Б.Мөнхбатын “Хүдрийн уурхайн чадлын коэффициентыг дээшлүүлэх боломж” сэдэвт бүтээл шалгарч 500,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.
Илтгэлээ ирүүлсэн болон хэлэлцүүлж шалгарсан нийт оюутнууддаа цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.👍
May be an image of 1 personMay be an image of 1 person
May be an image of 1 personMay be an image of 2 people and textMay be an image of 3 people and textMay be an image of 3 people and text that says '"ЭРЧИ РЭГЛ нУУ a'
Scroll to Top