Мартын 8-ний баярын өдрийг тохиолдуулан Дархан дахь нэгжийн бүсгүйчүүдийнхээ хувийн өнгийг тодорхойлууллаа.

Мартын 8-ний баярын өдрийг тохиолдуулан Дархан дахь нэгжийн бүсгүйчүүдийнхээ хувийн өнгийг тодорхойлуулаад шинэ ондоо стилиэ өөрчилж наснаасаа залуу цоглог харагдах насан туршийн хөрөнгө оруулалт хийлээ. Хувийн өнгө тодорхойлох үйлчилгээнд хувийн зохимжтой болон зохимжгүй өнгө нүүр будалт /Make up/-ийн зөвлөгөө base, уруулын будаг, тень, кремийн өнгө, гэрэл сүүдэр хэрхэн тавих, үсний өнгө, хумсны будаг, гоёл чимэглэл, үнэт чулуу, үнэт металлын зохимж, гоо сайхан болон стиль имижид санаа тавьж хувийн өнгө тодорхойлох хэрэгцээт сургалтыг компанийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороо зохион байгууллаа. Үйл ажиллагааны зочноор хувийн өнгө тодорхойлогч сургагч багш Б.Пүрэвтунгалаг уригдлаа. Тус үйл ажиллагаанд Дархан салбарын нийт 50 гаруй бүсгүйчүүд уригдан оролцлоо.

 

 

 

 

Scroll to Top