ДСЦТС ХК-ийн 2 дахь жилдээ зохион байгуулж буй физикийн олимпиадын дүн гарлаа.

ДСЦТС ХК-ийн 2 дахь жилдээ зохион байгуулж буй физикийн олимпиадын дүн гарлаа.
Цахилгааны инженер мэргэжлийг төгсөх ангийн сурагчдадаа сурталчлах зорилгоор Төвийн бүсийн 12-р ангийн сурагчдын дунд зарласан “ДСЦТС-2025″ физикийн олимпиад өнөөдөр (2025.02.19)-нд зохион байгуулагдлаа.
Дархан Уул аймаг, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Шарын гол, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймаг, Төв аймгийн Жаргалант сум, Цээл сумын нийт 140 сурагч бүртгүүлснээс 104 сурагч оролцож эхний 5 байрыг шалгарууллаа.
🥇1-р байранд: 800,000 мянган төгрөг
Монгол-Оюу сургуулийн сурагч Г.Баярзул
🥈2-р байранд: 600.000 мянган төгрөг
Оюуны ирээдүй сургуулийн сурагч
М.Золжаргал
🥉 3-р байранд: 300.000 мянган төгрөг
Монгол-Оюу сургуулийн сурагч Ж.Оргил
🥉3-р байранд: 300.000 мянган төгрөг
Дархан Импати сургуулийн сурагч Т.Сувд
🎫Тусгай байранд: 200.000 мянган төгрөг
Оюуны ирээдүй сургуулийн сурагч А.Мөнхбилиг
нар тус тус шалгарлаа.
Мөн шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе👏👏👏
Энэ жилийн Олимпиадын онцлох зүйл 3-р байранд 2 сурагчын оноо тэнцэж хоёр 3 дугаар байр шалгаруулж эхний 10 байрт орсон сурагчид хоорондоо онооны хувьд тэнцүү оноотой сурагчид их байсныг дурдан дүү нартаа ЭЕШ-нд нь амжилт хүсье💯Цаг заваа зориулан оролцсон нийт сурагчдадаа баярлалаа. Хамтран ажилласан Дархан -Уул аймгийн Боловсролын газрын хамт олонд талархал илэрхийлье. Цахилгааны инженер мэргэжлийг илүү сонирхон судалж үнэ цэнийг нь мэдрэхийг Ерөнхий боловсролын нийт сурагчдадаа уриалж байна.
Scroll to Top