ЭХЗХ:Цахилгааны үнэ 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдлээ

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 1-нд зарлахаар болсон. Гэвч энэхүү шийдвэр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.
Тэгвэл (2024.11.15) цахилгаан эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэх шийдвэр гарсан талаар ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун танилцууллаа. Тус шийдвэрийн хүрээнд өнөөдрөөс буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны дундаж тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдэж байна. 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс дулааны шинэчилсэн үнийг мөрдөх аж.

Scroll to Top