“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ”- 2025 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ”- 2025 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
📌Онол практикийн бага хурлыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК хамтран 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.
✅ЗОРИЛГО:
Эрчим хүчний салбарын дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, оновчтой шийдэл, цаашдын чиг хандлагыг хамтран тодорхойлоход оршино.
✅ОРОЛЦОГЧИД:
🔹Эрчим хүчний салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага,
🔹 Эрдэмтэн, судлаачид,
🔹Их дээд сургуулийн багш нар
🔹Сонирхогч байгууллагууд
✅ХУГАЦАА:
2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр
БАЙРШИЛ: Дархан-Уул аймгийн Дархан сумын Залуучууд театрын их танхимд
✅ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ:
Илтгэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор info@dsedn.mn цахимаар хаягаар хүлээн авна.
✅ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦЭХ ҮЕ ШАТ:
Илтгэлийг дараах хоёр үе шаттай зохион байгуулна.
• 1-р үе шат: Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн илтгэлүүдийг хэлэлцэж, онол практикийн бага хуралд 10 илтгэлийг сонгон шалгаруулна. /Ирүүлсэн бүх илтгэлийг “Илтгэлийн эмхтгэл”-д хэвлүүлнэ./
• 2-р үе шат: Онол практикийн бага хуралд сонгогдсон илтгэлүүдийг хэлэлцүүлж эхний 5 байрыг шалгаруулна.
Удирдамжтай танилцах бол энд дарна уу?
May be a graphic of text
Scroll to Top