ӨДӨР ШӨНӨ, ЦАС БОРООГ АЖРАЛГҮЙ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ, СЭТГЭЛ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАДАГ ЗАЛУУ МОНТЁРУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ Б.СОРОНЗОНБОЛДЫГ 20.000.000 ТӨГРӨГӨӨР ШАГНАЛАА

Монгол улсын эрчим хүчний систем бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч эх үүсвэр дутагдалтай хүндхэн цаг үеийг туулж байна. Гэсэн ч Монгол улсын эрчим хүчний салбарын 18 мянга гаруй ажилтнууд өвөл зун, өдөр шөнө, цас бороог ажралгүй дуудагдсан цагт үүргээ гүйцэтгэж өөр өөрсдийн нөөц бололцоогоороо зогсолтгүй ажиллаж байна.
Тэдний нэг төлөөлөл ДСЦТС ХК-ийн Ашиглалт засварын албаны Засварын монтёр Б.Соронзонболдыг Гүйцэтгэх захирлын нэрэмжит шагнал 20.000.000 төгрөгөөр шагнаж урам өглөө.
Б. Соронзонболд нь 2017 оноос ДСЦТС ХК-д Ашиглалт засварын монтёроор ажиллаж байгаа юм.
Б.Соронзонболд хэлсэн үгэндээ “Компанидаа орсноос хойш амьдралын ханьтайгаа учирч хөөрхөн үртэй болсон. Хамт олон удирдлагууддаа маш их баярлалаа. Хөдөлмөрийг маань үнэлж шагнасан 20 сая төгрөгөө байрны урьдчилгаандаа зарцуулна , сэтгэл хангалуун сайхан байна” гэсэн юм.
Залуу гэр бүлээ дэмжиж урам өгсөн компанийн удирдлага хамт олондоо талархал илэрхийлье.

Scroll to Top