“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ТУРШЛАГА СУДАЛЛАА

/2024.11.22/ ЭБЦТС ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга тэргүүтэй хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтнууд хүрэлцэн ирж туршлага судаллаа. Тэд ДСЦТС ХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагаа, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг” болон програм хангамжийн ашиглалт, гүйцэтгэлийн үнэлгээ тооцох аргачлал, цаг бүртгэл, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
ЭБЦТС ТӨХК нь 655 ажилтантай бөгөөд хүний нөөцийн үйл ажиллагаандаа 2022 оноос эхлэн ERP системийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна.
Scroll to Top