ШУТИС-ИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

ШУТИС – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль болон ДСЦТС ХК хооронд эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр олон жилийн турш хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ удаад эрдэм шинжилгээ судалгаа болон сургалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр Хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Уулзалтанд Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар тэргүүтэй эрдэмтэн профессор багш нар хүрэлцэн ирсэн юм.
Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн төгсөгчид тус компанийн хүний нөөцийн тодорхой хувийг бүрдүүлж байдаг бөгөөд бэлтгэгдэж байгаа оюутан залуусыг улам чадавхижуулж ажлын байраар хангах тал дээр талууд харилцан тохиролцлоо

Scroll to Top