“ЭРСДЭЛГҮЙ, ЭЭЛТЭЙ ДАРХАН – 2024” ТЭМЦЭЭНИЙ ШАТАР, ВОЛЕЙБОЛ, ШИРЭЭНИЙ ТЕННИС ТӨРЛҮҮДЭД АВАРГЫН АЛТАН МЕДАЛИУД ХҮРТЛЭЭ

Аймгийн ИТХ-аас 5 дахь жилдээ зохион байгуулж буй “Эрсдэлгүй, ээлтэй Дархан” аяны 2023 оны шилдэг оролцоот ААНБ-дын дунд гар бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр нөхөрсөг тэмцээнийг /2024.03.23/ зохион байгууллаа.
Тэмцээнд аймгийн ХХААГ, Нэгдсэн эмнэлэг, ДСЦТС ХК , АШУҮИС-ийн Дархан дахь салбар сургууль, Тээвэр дархан ХХК, Дархан хүнс ХК, ЕБС зэрэг 30 гаруй багийн 300 гаруй тамирчин өрсөлдсөн юм.
Шатрын тэмцээнд ДСЦТС ХК-ийн Тоолуур хүлээн авагч,олгогч Т.Мандах 1-р байр эзэлж аваргын алтан медаль хүртсэн бол ширээний теннисний тэмцээнд Тоолуур тохируулагч М.Цэцэгбаяр түрүүллээ. Волейболын эрэгтэй төрөлд ДСЦТС ХК-ийн волейболын эрэгтэй баг тамирчид амжилттай оролцон аваргын алтан медаль хүртлээ.
Scroll to Top