СЭЛЭНГЭ: “САР ШИНЭ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ

“Сар шинэ-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, “ДСЦТС” ХК-ийн Сүхбаатар салбар хамтран Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймгийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар үзлэг шалгалт зохион байгуулж эхэллээ.

Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд “ДСЦТС” ХК-ийн Сүхбаатар салбарын 14 ажилтан, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 24 алба хаагчид Сүхбаатар сумын гэр хорооллын айл, өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Scroll to Top