МУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “ШИЛДЭГ ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР”-ЭЭР Б.БАТЖАРГАЛ ТОДОРЛОО

Б.Батжаргал: “Хэдийгээр эрчим хүчний салбар амаргүй үеийг туулж байгаа ч энэ салбарын ажилтнууд бүрэн хүчин чадлаа дайчлан хичээж ажиллаж байгаа”
Шинэ оны босгон дээр Эрчим хүчний салбарын 2023 оны шилдэг инженер техникийн ажилтан, албан хаагчдыг тодрууллаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр Эрчим хүчний яамны Хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдаж Шагналыг эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гардуулан өглөө. Монгол улсын эрчим хүчний салбарын шилдэг ерөнхий инженерээр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Ерөнхий инженер Б.Батжаргал шалгарч шагналаа гардан авлаа.
Б.Батжаргал инженер ажлын гараагаа анх монтёроор эхэлснээс хойш 30 гаруй жил энэ салбарт ажиллаж байна. Түүний ЭХ-ний салбарт нэвтрүүлсэн ухаалаг тоолуурын систем өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.
Тэрээр хэлсэн үгэндээ” Хэдийгээр эрчим хүчний салбар амаргүй үеийг туулж байгаа ч энэ салбарын ажилтнууд бүрэн хүчин чадлаа дайчлан хичээж ажиллаж байгаа” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Scroll to Top