ДСЦТС ХК-ны ЗТТАлба нь 25-н хүний бүрэлдэхүүнтэйгээр Реле хамгаалалт автоматик, Дэд станц Кабель шугам туршилт, Трансформатор засвар, гэсэн үндсэн 4-н чиглэлээр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын 26 сум 3 тосгоны 35/10/6/0,4кВ дэд станц хуваарилах байгууламж тоног төхөөрөмж реле хамгаалалт кабель шугамын ашиглалтын ажиллагааг хангаж ажилладаг Дэд станц нь 1 инженер 8 монтёр 9 хүний бүрэлдэхүүнтэй 35/10/6кВ –н дэд станц ХБ тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах зорилготойгоор их болон урсгал засвар шинчлэлийн ажлыг хийж гүйцэтгэдэг Реле хамгаалалтын хэсэг 3 инженер 2 монтёр 5 хүний бүрэлдэхүүнтэй дэд станц ХБ-ийн скада систем, РХА хамгаалалтын найдвартай ажиллагааг хангах засвар тоноглолын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Кабель шугам туршилтын хэсэг нь 2 инженер 4 монтёр нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллдаг Компаний хэмжээний 35/10/6/0,4кВ КШ ашиглалт 35/10/6/0,4кВ-н дэд станц тоноглол, хэт хүчдлийн хамгаалалтын өндөр хүчдэлийн туршилт хэмжилт хийж гүйцэтгэдэг. Трансформатор засварын хэсэг нь 1 инженер 3 монтёрын бүрэлдэхүүнтэй Компаний хэмжээний 35/10/6кВ-н бүх хүчний трансформаторын засварын ажлыг хийж гүйцэтгэдэг.