ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

ДСЦТС ХК-ийн Дотоод хяналт нь Монгол улсын хууль, Компанийн хөдөлмөрийн дотоод журам, бусад эрх зүйн баримт бичиг, Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг хангаж ажиллахад оршино. ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЗОРИЛТУУД Дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж илэрсэн зөрчил, үл тохирлыг арилгах, залруулах, сэргийлэх арга хэмжээг авч зөвлөн туслах чиглэлээр ажиллана. Хууль дүрэм журам стандартын шаардлагуудыг мөрдөх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ ДСЦТС ХК-ийн Хяналтын хэлтэс нь зорилт, бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хэрэглэгч болон гадаад дотоод сонирхогч талууд компанийн бүх нэгж, нэгжийн хэсгүүдийг хамаарна. Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймаг, Төв аймгийн 6 сум, нийт 3 аймгийн 26 сумын нутаг дэвсгэрт байрлах 48940 хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулдаг. ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ ДСЦТС ХК-ийн хяналтын хэлтэс нь Монгол Улсын засгийн газрын 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллах бөгөөд дараах ажлын үндсэн чиглэлтэй байна. Үүнд: Компанид мөрдөгдөж буй хууль, дүрэм, зарлиг, тогтоол захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэнд хяналт тавих Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрийн нөхцөл, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих, мөрдүүлэх Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих ISO9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн хэмжилт мониторинг, Компанийн өмчийн бүртгэл, санхүү тооцоо, ашиглалт хамгаалалт, зарцуулалтанд тавих хяналт шалгалт Цахилгаан эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалт Хяналт-шинжилгээний мэдээлэлд үндэслэн компанийн мэдээллийн баазыг бүрдүүлж, компанийн бодлогод тусгах санал өгөх хэрэгжүүлэх.

Scroll to Top