ДИСПЕТЧЕРИЙН АЛБА

Оновчтой зохицуулалт, чанартай эрчим хүчийг түгээх Диспетчерийн алба нь цахилгаан эрчим хүчний түгээлтийн үйл ажиллагааг стандартын шаардлага, техникийн найдвартай ажиллагаа, хамгийн бага өртгийн шаардлагад нийцүүлэн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангаж, хоногийн 24 цагийн турш диспетчерийн шуурхай удирдлагаар хангаж ажилладаг. Диспетчерийн алба нь Албаны дарга, ахлах диспетчер 1, ээлжийн диспетчер 9, диспетчер-монтёр 1, ээлжийн монтёр 8, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Байнгын жижүүргүй 35/6 кВ, 35/10 кВ-ын дэд станцууд, 35,10,6 кВ-ын хуваарилах байгууламжуудын тоноглолын хэвийн ажиллагаа, засварын болон шуурхай ажиллагааны бригадын гүйцэтгэж буй ажилд “Диспетчерийн хяналтын болон камерын хяналтын систем” -ээр хяналт тавьж ажиллаж байна. “Диспетчерийн хяналтын систем”-ийг нэвтрүүлснээр компанийн шуурхай ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, коммутацийн аппаратуудын төлөв байдлыг хянаж, ажлын байр бэлтгэх болон сэлгэн залгалт хийх үйлдлүүдийг хянах, горимын параметрүүдийг дурын эгшинд харах, графикаар дүрслэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, түүнд тулгуурлан горим төлөвлөлт хийх, горимыг хянах, дүн шинжилгээ, тооцоо судалгаа хийх, системийн хэмжээний аваар, саатлыг мэдээлэх, зөрчлийг арилгах болон тасралтын хугацаанд хяналт тавих зэрэг боломжийг бүрдүүлсэн.

Scroll to Top