2012 оны 2 сард ЦЭХ-нйи хяналт, удирдлага, арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлэх зорилгтойгоор мэдээлэл, технологи автоматикийн алба 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2022 онд Мэдээллийн технологийн хэлтэс болон ажиллаж байна Зорилго ДСЦТС ХК-ийн Мэдээллийн технологийн хэлтэс нь байгууллагын цахим мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн хүртээмжтэй байдлыг хангах, мэдээллийн системд учирч болох аюул заналаас урьдчилан сэргийлэх, ЦЭХ-ний хяналт удирдлага арилжааны автоматжуулалтын систем, серверийн хамгаалалт, компьютер техник хангамж, дэд бүтцийг тасралтгүй найдвартай хангаж ажиллуулах, шинэ техник технологи, иновацийг нэвтрүүлэн ажиллах. Зорилт ISO9001:2015 ЧУТ-ны стандартыг ажилдаа мөрдлөг болгон ажиллах ISO45001:2018 ХЭМАБ-ын дүрэм журмыг мөрдөн осол гэмтэлгүй ажиллах ISO27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо стандартыг нэвтрүүлэн мөрдлөг болгон ажиллах Мэдээллийн аюулгүй байдлын бодлогод тусгасан зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг байгууллагын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулж, мэдлэгийг дэлгэрүүлэх ЦЭХ-ний хяналт удирдлага арилжааны автоматжуулалтын систем, ухаалаг тоолуурын систем, ухаалаг тоолуурт хөгжүүлэлт хийх Програм хангамж, системийн уялдаа холбоог сайжруулж хөгжүүлэлт хийх Техникийн хангамжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах Шинэ дэвшилтэт мэдээлэл технологи, техник технологи нэвтрүүлэх Нэгжүүдтэй хамтын ажиллагаа уялдааг сайжруулах Үндсэн чиг үүрэг Байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн хүртээмжтэй байдлыг хангах, мэдээллийн системд учирч болох аюул заналаас урьдчилан сэргийлэх, Серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх Компанийн ухаалаг тоолуурын систем, програм хангамжийн түвшинд тохиргоо хийх, хөгжүүлэлт хийх Програм хангамж, системийн аюулгүй ажиллагаа түүний хөгжүүлэлт, сайжруулалт хийх Компьютер техник хангамжийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулах Интернет, дотоод сүлжээ, утасгүй сүлжээ, сүлжээний төхөөрөмж, камерын системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, сайжруулах Байгууллагын ажилтнуудын харилцаа холбооны технологийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх Шинээр нэвтрүүлэх системийн судалгаа хийх