
ДСЦТС ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Хангай
Эрчим хүчний салбарын нийт ахмадууд, дунд үеийн төлөөлөл болсон инженер техникийн ажилтнууд, залуучууд болон эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!
Өнгөрсөн хугацаанд манай хамт олны нэвтрүүлсэн шинэ технологи, инноваци маш олон үр дүн үзүүлж Ухаалаг тоолуурын системийг Монгол улсын төрийн өмчийн томоохон түгээх сүлжээнүүд болох ЭБЦТС болон БЗӨБЦТС ТӨХК-уудад хэрэгжүүллээ.
Компанийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт бэлтгэл тэжээлгүй сумдуудын бэлтгэл тэжээлийг шийдвэрлэх, түгээх сүлжээний алдагдлыг бууруулах, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах зорилгоор сумдад 800кВа чадалтай нарны эх үүсвэр барих ажлыг эхлэх, бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Манай хамт олон энэ ажлыг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн тархмал эх үүсвэр бүхий үйлдвэрлэгч түгээх сүлжээ болохоор зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ бүх бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа ДСЦТС ХК-ийн нийт хамт олон болон эрчим хүчний салбарын хамтран зүтгэгчид, эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье!
Монгол улсын гал голомт мөнхөд бадрах болтугай.