ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК-ийн горим тооцоо, эрчим хүчний чанарын шинжилгээ, реле хамгаалалт, автоматикийн тооцооны инженерүүдийг Digsilent Power Factory-15.2 програм дээр бэлдэж, дадлагажуулан, зөвлөх үйлчилгээ үзүүлэх 5 хоногийн сургалт явагдаж байна.

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн дэд станц, шугам тоноглолуудыг DIgSILENT Power Factory програм дээрх сүлжээний загварчлалд үнэлгээ хийх, шугам тоноглолуудыг DIgSILENT Power Factory програм дээрх загварчлалыг бодит сүлжээний параметрүүдтэй харьцуулан шалгах, үр дүнгээр загварчлалыг баталгаажуулах, Бүрэн хэмжээний тооцоо судалгааны тайлан боловсруулах аргачлалд суралцах зэрэг 17 сэдвийн хүрээнд 30 цагийн сургалт явагдаж байна. Сургалтыг Эрчим хүчний системийн шинжээч, мэргэшсэн инженер А.Чойдорж удирдан явуулж байна.