#ГАУСсарынАяныгДүгнэв

Галын аюулаас урьдчилан сэргийлэх сарын аяныг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтран ДСЦТС ХК нэг сарын хугацаанд зохион байгууллаа. Өнөөдөр /2021.12.07/ тус аяныг дүгнэх хурал боллоо.

ГАУС аяны хүрээнд ДСЦТС ХК болон аймгийн ОБГ хамтарсан үзлэг зохион байгуулсан . Тус үзлэгээр айл өрхийн оруулгын кабель, дотор монтажны аюулгүй байдал болон гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг шалгаж зөрчилтэй бол газар дээр нь зөвлөмж хүргүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласан. Энэ хүрээнд Дархан, Сэлэнгэ, Төв аймгуудын Онцгой байдлын газартай хамтран компанийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрт ахуйн хэрэглэгчийн цахилгаан хангамжид үзлэг хийсэн. Нийт 6962 айл өрх буюу 9143 цэгт үзлэг хийсэн. 580 айл өрхөд албан мэдэгдэл өгсөн.

4867 буюу 53.3%-ийн цэг зөрчилгүй

4276 буюу 46.7%-ийн цэг зөрчилтэй. Үүний

Гадна цахилгаан хангамжид-2341

Дотор цахилгаан хангамжид-1935 байна. Хүйтний эрч чангарч цахилгааны хэт ачааллын үе эхэлж байгаатай холбогдуулан иргэд баталгаагүй халаах хэрэгсэл залгах, ачааллаа хэтрүүлэх, өөрийн эзэмшлийн тоноглолын аюулгүй ажиллагааг хангаагүйгээс гал түймэр гарах зэрэг эрсдэл үүсгэх, мэргэжлийн бус хүнээр цахилгааны монтажаа хийлгэснээс аюултай нөхцөл байдал үүсэх зэрэг зөрчлүүд гарч байгаа талаар нэгдсэн тайланд дурьдлаа.

Мөн аяны хүрээнд хэрэглэгчдэд галын аюулаас сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж гудамжны сэрэмжлүүлэх самбар байрлуулах, аяны постер сэрэмжлүүлэх мэдээлэл бүхий постер шторкуудыг бэлтгэн олон нийтийн сүлжээнд байрлуулж ажилласан юм.

ГАУС сарын аяныг дүгнэх хуралд Дархан-Уул аймгийн ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, ДСЦТС ХК-ийн ГҮйцэтгэх захирал Ц.Хангай болон бусад албаны төлөөллүүд оролцлоо.

Сарын аяныг дүгнэх уулзалтын үеэр талууд харилцан санал солилцож цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа. Тухайлбал 2022 онд хамтран ажиллах цаашидцаашид 5 жилийн төлөвлөгөө боловсруулж батлах, ГАУС ажлыг тодорхой үе шаттайгаар хийх, Гал түймрийн хяналтын улсын байцагч нарын хойд бүсийн уулзалт зөвлөгөөнийг ирэх онд зохион байгуулах зэрэг саналууд гарлаа. ОБГ, ДСЦТС ХК-ууд жил бүр энэ чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Энэ удаагийн ГАУС сарын аян томоохон үр дүнтэй ажил болсон бөгөөд ирэх жилүүдэд үе шаттайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж болзошгүй эрсдлээс иргэдийг хамгаалах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм