Ажлын орчин, амьдралын орчин аль алинд нь эрсдэл хэзээд байдаг. Тус эрсдлийг зөв үнэлж сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байх нь болзошгүй аюулаас сэргийлнэ. Өнгөрсөн 6-р сараас “Эрсдэлгүй Дархан” аяныг Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын алба, Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого, хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлогын хороотой хамтран эхлүүлсэн юм.

Аяны хүрээнд 687 аж ахуйн нэгж байгууллагыг уриалан Эрсдлээс сэргийлэх олон талт арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулахад уриалж мэдээлэл сурталчилгааг зохион байгуулсан байна. Аяныг дүгнэхэд 162 байгууллага тайлангаа ирүүлжээ.

Тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага дотроос 28 байгууллагыг сонгон аяны хүрээнд хийсэн ажилтай зохион байгуулагчид танилцаж шилдэг 12 байгууллагыг шалгаруулсан.

Үүнд: Шилдгийн шилдэг байгууллагаар “ДСЦТС” ХК, Орхон сумын 9 дүгээр цэцэрлэг, Шилдэг байгууллагаар “Дархан Ус суваг” ХК, Орхон сумын ИТХ, “Магнай трэйд”, АШУҮИС-ийн Дархан дахь салбар сургууль, 30 дугаар цэцэрлэг, Цэлмэг шүдний эмнэлэг, 12 дугаар цэцэрлэг, Аптекуудын холбоо, 5 дугаар цэцэрлэг, ШШГ 445 дугаар анги тус тус шалгарлаа

Өнөөдөр /2021.12.02/ дээрх шилдэг байгууллагуудын шагналыг гардуулан өглөө.

Энэхүү аяныг зохион явуулснаар хөдөлмөр эрхлэлт, байгууллага ажиллагсдын харилцаанд эерэг өөрчлөлт гарч, ажлын байран дахь ХАБЭА-н нөхцөл сайжирч, хоёр ба гурван талт нийгмийн түншлэлийн харилцаа шинэ түвшинд гарч, бүх хүрээнд тодорхойгүй байдлыг бууруулснаар ковидын үеийн болон дараах хугацаанд дасан зохицох чадвар нэмэгдсэнээрээ давуу талтай гэж аяны үйл ажиллагааг дүгнэж байгаа аж.

ДСЦТС ХК-ийн тухайд ажлын байр тус бүрдээ хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж компанийн хэмжээнд нэгдсэн удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж нутагшуулах процесс амжилттай өрнөж байна.