Анх 1983 оны 10 дугаар сарын 23-нд РП-1 хуваарилах байгууламжийг хүчдэлд залгаж, 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Өдгөө 32 ажилтантайгаар Сэлэнгэ аймгийн Сайхан, Сант, Орхонтуул, Орхон сум Номгон, Рашаант тосгоны 35/10 кВ-ын 3 дэд станц, 6, 10 кВ-ын 2 хуваарилах байгууламж,  6, 10 кВ-ын 73 дэд станц, 35 кВ-ын 100 км ЦДАШ,  6,10 кВ-ын  240 км ЦДАШ, 0,4 кВ-ын 53 км  ЦДАШ-ын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд  35/10кВ-ын Орхонтуул дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж, 35 кВ-ын Орхонтуул агаарын шугамын 33 км хэсгийг шинэчилж, Орхонтуул, Сайхан сумын 11 дэд станцын 19,1 км 0,4 кВ-ын агаарын шугамыг төмөр бетон тулгуур, СИП утас бүхий дамжуулагчаар шинэчилсэн. Цахилгаан эрчим хүчний хяналт удирдлага арилжааны автоматжуулсан систем нэвтрүүлэх ажлын хүрээнд 3542 хэрэглэгчдэд ухаалаг тоолуур суурилуулсан