1968 оны 10 сард 35/10 кВ-н Жаргалант дэд станцад Жамсранжав, Бибиш, ЗХУ-ын мэргэжилтэн Камков нар анхны хүчдэл залгаж ашиглалтад оруулснаар Монгол улсын төвийн нэгдсэн сүлжээнд холбогдож сумын ард иргэд байнгын 24 цагийн гэрэлтэй болсон. 1994 онд ДСЦШСГ-ын Зүүнхараа салбарын Жаргалант хэсэг болж Жаргалант сумын Буурал, Өгөөмөр, Баянбулаг, Загдалын багуудын 1200 гаруй айл өрх, 80 гаруй ААН-д ЦЭХ-ний ашиглалт борлуулалтыг хариуцаж цахилгаан эрчим хүч түгээн борлуулан ажиллаж байлаа.

Жаргалант салбар нь Зүүнхараа салбарын Төв аймгийн харьяаны 5 хэсгийг салгаж 2004 оны 09-р сарын 01-ний  өдрөөс үүссэн байгуулагдаад УаЗ фургон машин, 23 ажилтантайгаар Төв аймгийн Жаргалант, Борнуур, Угтаал, Цээл, Заамар сумдын 35/10 кВ-н 3ш д/ст, 35/0,4 кВ-н 4ш, 10/0,4 кВ-н 30ш дэд өртөө, 35 кВ-н 196км, 10 кВ-н 170км, 0,4 кВ-н 25км зэрэг шугам тоноглолын ашиглалт засварыг хариуцан 3000 гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах болсон.  2006 оны 3-р сараас Заамар сумын Хайлааст багийн 600 гаруй хэрэглэгчийг ЦЭХ-ээр хангаж эхэлсэн.

                Жаргалант салбар нь Төв аймгийн Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Заамар сумдуудын 3800 гаруй хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хангаж, 35/6.10кВ-ын 5, 35/0.4кВ-ын 3, 6.10/0.4кВ-ын 57 дэд өртөө, 35кВ-ын 207.3 км ЦДАШ, 10кВ-ын 170.2 км ЦДАШ, 3.7 км кабель шугам, 0,4кВ-ын 87 км агаарын шугамын засвар үйлчилгээ, ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

2020 онд 55 жилийн ойн хүрээнд Төв аймгийн Заамар, Цээл, Угтаал, Жаргалант сумыг бэлтгэл тэжээлтэй болгох зорилгоор 25 км урт 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барьж байна.