1967 онд Улаанбаатар, Дархан хотуудын дулааны цахилгаан станцуудыг өндөр хүчдэлийн 110кВ-ын ЦДАШ-аар холбох явцад Төвийн эрчим хүчний систем үүссэнээр ДСЦШСГ-ын Зүүнхараа салбар нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан. Тэр үед Зүүнхараа салбар нь 19,5 км 6кВ-ын ЦДАШ, 16,46 км 0,4кВ-ын нам хүчдэлийн сүлжээтэй 6/04кВ-ын 6 дэд станц АТП үндсэн хөрөнгөтэй, 200-аад айл өрхийг эрчим хүчээр хангаж байсан. 1968 онд Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Баянцогт, Батсүмбэрийн хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хангаж эхэлсэн бол 1981 онд Зүүнхараа салбар нь ДСЦШСГ-ын харьяанд ирж, Төв аймгийн 6 сум, Сэлэнгэ аймгийн 2 сумын хэрэглэгчдийг хангаж байсан. 2004 онд салбарын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Төв аймгийн Сүмбэр  сумын 35/10 кВ-ын Түнхэл дэд станц, 6 кВ-ын хуваарилах байгууламж, 6-10/0.4 кВ-ын 54 дэд өртөө, 35 кВ-ын 39 км, 6-10 кВ-ын 205,2 км, 0.4 кВ-ын 159,5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 13.83 км кабель шугамын ашиглалт, засвар, 18000 кмнутаг дэвсгэрт орших 7300 орчим  хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг явуулж байна.


Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар  Мандал сумын гэр хорооллын 0,4 кВ-ын ЦДАШ-ын шинэчлэл, хэрэглэгчдэд 2 тарифтай ухаалаг тоолуур суурилуулах, 35 кВ-ын Түнхэл агаарын шугам болон 35/10 кВ-ын Түнхэл дэд станцын шинэчлэл, 10кВ-ын Сүмбэр ЦДАШ, Баянгол сум, Түнхэл тосгоны төвийн гэр хорооллын ЦДАШ-ийг бүрэн шинэчилсэн