1965 оны 11-р сарын 24-нд буюу Монгол Улсын тусгаар тогтсоны 40 жилийн ойн түүхт үйл явдлын босгон дээр Дархан-Сэлэнгийн 110кВ-ын ЦДАШ, 110/35/6кВ-ын 10000 кВа чадал бүхий Сүхбаатар  дэд станцыг хүчдэлд залгаснаар техникийн үйлчилгээ явуулдаг мастерын хэсэг байгуулагдаж, 1968 онд салбар болон хөгжсөн түүхтэй. Анх гадаадын 2 мэргэжилтэн, 5 ажилтантай байгуулагдаж байсан тус салбар нь одоо 58 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

            Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Сүхбаатар, Алтанбулаг сумдын 6 кВ-ын 2 хуваарилах байгууламж, 35/10 кВ-ын 3  дэд станц, 35/6 кВ-ын 1 дэд станц, 10/0,4кВ-ын 95 дэд станц хэрэглэгчийн 159 дэд станц, нийт 254 дэд станц, 35кВ-ын 100,7км ЦДАШ, 6 /10кВ-ын 276,14км ЦДАШ, 0,4кВ-ын 282,27км ЦДАШ-тайгаар 900 гаруй хэрэглэгчдийг ЦЭХ-ээр хангах үйл ажиллагаа явуулж байна