Үйлчлэх хүрээ:

 

                  Дархан Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв нь  2013 оны 01 сарын 09-нд Дархан-Уул аймгийн төвийн Давхар, Тосгон, Бурхант хэсгүүдийг нэгтгэн борлуулалт, арилжааны хэлбэрт шилжүүлэн анх байгуулагдсан. Одоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-18 дугаар баг, Шарын гол, Хонгор, Орхон сум, Сэлэнгэ аймгийн  Хүдэр сум, Ерөө сум, Бугант тосгон, Жавхлант сум, Хушаат сумдын27755 айл өрх, 2933 аж ахуйн нэгжийн нийт  30688 хэрэглэгчдийг  цахилгаан эрчим хүчээр хангаж, ухаалаг тоолуур суурилуулж, ЦЭХ-ний хяналт удирдлагын автоматжуулсан системийг бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна. 

 

            Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 79 ажилтантай, Хэрэглэгчдийг хүлээн авах танхим, Техник үйлчилгээ, Борлуулалт, Авлага барагдуулах гэсэн дөрвөн хэсгээр дамжуулан мэдээлэл, зөвлөгөө өгөх, шинэ холболтын хүсэлт хүлээн авах, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах сунгах, шилжүүлэх цуцлах, цахилгаан эрчим хүчний төлбөр хүлээн авах, ажлын захиалга, дуудлага, санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах, техникийн үйлчилгээ үзүүлэх, цахилгаан эрчим хэрэглээг сэргээх, нэгдсэн хүчний щит, тоноглолд үзлэг шалгалт, засвар үйлчилгээ хийх, шинэ холболтын хүсэлтийг газар дээр нь судлах, 380 В-оос доош хүчдэлийн түвшинд захиалгат үйлчилгээ үзүүлэх, тоолуурын заалт авах, бичилт хийх, цахилгаан эрчим хүчний хэрэглээний тооцоо хийх, цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмжилт хяналт шалгалт хийх, хэрэглэгчийг цикл маршрутад хуваарилах, хугацаандаа төлбөрөө хийгээгүй хэрэглэгчдэд мэдэгдэл хүргэх, гэрээний зөрчилтэй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх, төлбөрт алданги тооцох, төлбөрийн өртэй хэрэглэгчдээс авлага нэхэмжлэх, төлбөрийн өртэй хэрэглэгчтэй “Авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ” байгуулах, авлагыг шүүхээр шийдүүлэх зэрэг үүрэгтэйгээр ажиллаж байна.