МЭНДЧИЛГЭЭ                                                                               

      Манай хамт олон өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт шинэ  техник технологийг нэвтрүүлж,  нийт шугам тоноглолынхоо 40 гаруй хувийг шинэчилсэн бөгөөд  Дархан, Сэлэнгэ , Төв аймгийн 50 гаруй  мянган хэрэглэгчдийг чанартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирлээ

         Бид  2012 онд Монгол улсад анх удаа “Цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага, арилжааны автоматжуулалтын систем”-ийг нэвтрүүлсэн бөгөөд 2019 оныг  Эрчим хүчний яамнаас “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарласан нь  манай  инженерүүдэд   ухаалаг тоолуурын системийг улам сайжруулж, орчин үеийн  мэдээллийн технологийн дэвшилтэй зэрэгцэн хөгжих  урам зориг эрч хүчийг өгсөн. 2020 онд “Диспетчерийн хяналтын систем”-ийг АВВ фирмийн скада системээр шинэчилсэн.

       55 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудаас дурьдвал Төв аймгийн Заамар, Цээл, Угтаал, Жаргалант сумыг бэлтгэл тэжээлтэй болгох зорилгоор 25 км урт 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барьж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах зорилгоор 35кВ-ын Орхонтуул агаарын шугам,  35/6кВ-ын Алтанбулаг дэд станцыг евро стандартын ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн тоноглолоор иж бүрэн шинэчлэх ажлуудыг хийгдлээ.

        Мөн ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цаг, биеийн тамирын спортын арга хэмжээг дэмжиж, эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан “Эрчим спортын ордон”-д их засварын ажил хийж, ашиглалтанд хүлээлгэж өглөө.

           Эрчим хүчний гал голомтыг мөнхөд бадрааж яваа их үйлсэд хичээнгүйлэн зүтгэж буй эрчим хүчний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Гэрлийн хурдаар хөгжлийг дэмжинэ...

 

                                                     ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  С.НЭРГҮЙ