МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС
2012 оны 2 сард ЦЭХ-нйи хяналт, удирдлага, арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлэх зорилгтойгоор мэдээлэл, технологи автоматикийн алба 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2022 онд Мэдээллийн технологийн хэлтэс болон ажиллаж байна
Зорилго
ДСЦТС ХК-ийн Мэдээллийн технологийн хэлтэс нь байгууллагын цахим мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн хүртээмжтэй байдлыг хангах, мэдээллийн системд учирч болох аюул заналаас урьдчилан сэргийлэх, ЦЭХ-ний хяналт удирдлага арилжааны автоматжуулалтын систем, серверийн хамгаалалт, компьютер техник хангамж, дэд бүтцийг тасралтгүй найдвартай хангаж ажиллуулах, шинэ техник технологи, иновацийг нэвтрүүлэн ажиллах.
Зорилт
- ISO9001:2015 ЧУТ-ны стандартыг ажилдаа мөрдлөг болгон ажиллах
- ISO45001:2018 ХЭМАБ-ын дүрэм журмыг мөрдөн осол гэмтэлгүй ажиллах
- ISO27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо стандартыг нэвтрүүлэн мөрдлөг болгон ажиллах
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлогод тусгасан зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын сургалтыг байгууллагын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулж, мэдлэгийг дэлгэрүүлэх
- ЦЭХ-ний хяналт удирдлага арилжааны автоматжуулалтын систем, ухаалаг тоолуурын систем, ухаалаг тоолуурт хөгжүүлэлт хийх
- Програм хангамж, системийн уялдаа холбоог сайжруулж хөгжүүлэлт хийх
- Техникийн хангамжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах
- Шинэ дэвшилтэт мэдээлэл технологи, техник технологи нэвтрүүлэх
- Нэгжүүдтэй хамтын ажиллагаа уялдааг сайжруулах
Үндсэн чиг үүрэг
- Байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн хүртээмжтэй байдлыг хангах, мэдээллийн системд учирч болох аюул заналаас урьдчилан сэргийлэх,
- Серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх
- Компанийн ухаалаг тоолуурын систем, програм хангамжийн түвшинд тохиргоо хийх, хөгжүүлэлт хийх
- Програм хангамж, системийн аюулгүй ажиллагаа түүний хөгжүүлэлт, сайжруулалт хийх
- Компьютер техник хангамжийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулах
- Интернет, дотоод сүлжээ, утасгүй сүлжээ, сүлжээний төхөөрөмж, камерын системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, сайжруулах
- Байгууллагын ажилтнуудын харилцаа холбооны технологийн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх
- Шинээр нэвтрүүлэх системийн судалгаа хийх