Шуурхай ажиллагааг 24 цагийн турш тасралтгүй явуулж, диспетчерийн шуурхай удирдлагаар хангаж ажилладаг. “Диспетчерийн хяналтын систем”-ийг нэвтрүүлснээр компанийн шуурхай ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, коммутацийн аппаратуудын төлөв байдлыг хянаж, ажлын байр бэлтгэх болон сэлгэн залгалт хийх үйлдлүүдийг хянах, цахилгааны параметрүүдийг дурын эгшинд харах,  графикаар дүрслэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, түүнд тулгуурлан горим төлөвлөлт хийх, горимыг хянах, дүн шинжилгээ, тооцоо судалгаа хийх, системийн хэмжээний аваар, саатлыг мэдээлэх, зөрчлийг арилгах болон тасралтын хугацаанд хяналт тавих зэрэг боломжийг бүрдүүлсэн. 35кВ-ын бүх дэд станцууд байнгын жижүүргүй ажилладаг учир Диспетчерийн хяналтын систем, камерын хяналтын системийг ашиглан тоноглолуудын ажиллагаанд хяналт тавьж, засварын болон шуурхай ажиллагааны бригадын бүрэлдэхүүний ажилд хяналт тавьж ажиллаж байна.