1966 оны 6 сард “Хэмжүүрийн хэсэг”, 1969 онд “Шалгах группын лаборатори”, 1972 оноос гэрэл борлуулах албатай нийлж Тоолуурын лаборатори, 1988 оны 3-р сард ТЭХҮЯамны шийдвэрээр эрчим хүчний хяналт хэмжүүрийн Дархан дахь салбар болон бие даасан үйл ажиллагаагаа явуулж байгаад 1993 онд “ДСЦШСГ-т шилжиж ирсэн. 2005 оны 1-р сард компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Цахилгаан Хэмжүүрийн Лаборатори”, 2010 оноос хойш “Хэмжүүр Тоолуурын Лабораторийн Алба” нэртэйгээр ажиллаж байна. Стандартчилал Хэмжилзүйн газраас олгосон тусгай зөвшөөрөл, итгэмжлэлийн хүрээнд тоолуур, хэмжих хэрэгслийг засварлах, шалгалт тохируулга хийх, суурилуулах эрхтэйгээр итгэмжлэгдсэн.

Хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор хэмжих хэрэгслийн засвар, шалгалт, тохируулгын ажлыг MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага”-ын хүрээнд явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.