Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, эдийн засгийн хувьд бэхжүүлэх, хөрөнгө оруулалт, засвар шинэчлэлийн ажилд хяналт тавьж, зөвлөгөө өгч ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, санхүү, эдийн засгийн байдалд шинжилгээ хийх, дотоод хяналт тавьж удирдлагын шийдвэр гаргалтад мэдээ, мэдээллээр хангаж ажиллах, санхүүгийн нөөцийг бүрдүүлж, эдийн засгийн үр ашигтай, оновчтой мөнгөн урсгалын зарцуулалтыг батлагдсан төсвийн дагуу төлөвлөлтийг хийж, хяналтыг сайжруулах, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.