2018  оны 04 сарын 06-ны өдрийн 157  тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар хэлтсийн дарга, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах инженер, хяналтын ахлах мэргэжилтэн, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер, техник ашиглалт хэмжих хэрэгсэл хариуцсан хяналтын мэргэжилтэн, борлуулалт хэрэглэгчийн асуудал хариуцсан хяналтын мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, ISO45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн Австрали Шинэ Зеландын MSCS   компаниар 2019 онд баталгаажилт хийлгэсэн.

         2020 онд магадлан аудитад орж олон улсын гэрчилгээгээ сунгаж амжилттай ажиллаж байна. ISO45001:2018 ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо нэвтэрснээр  үйл явцын эрсдэлийн үнэлгээ, ажлын байранд үүсэж болох эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эмзэг байдал эрсдэлийн үнэлгээ,  аюулыг мэдээлэх хуудас аюул илрүүлэлт устгалтын механизмыг бүрдүүлэн эрсдэл, аюулыг хянах  тогтолцоог бүрдүүлэн осол зөрчилгүй ажиллаж байна. Мөн МУ-ын ЗГ-ын 2011 онд батлагдсан 311 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд дотоод хяналт шалгалтын ажлыг төлөвлөгөөт хяналт шалгалт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт, гүйцэтгэлийн хяналт шалгалт, зөвлөн туслах хяналт гэсэн 4 чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.