Үнэ тариф > Хэрэглэгчийн мэдлэгт
Цахилгаан эрчим хүчний чанар гэж юу вэ? || Үнэ тариф || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

25

4 сар
Цахилгаан эрчим хүчний чанар гэж юу вэ?

Цахилгаан эрчим хүчний чанар гэж юуг хэлэх вэ?

 
 
 
 
Цахилгаан хангалтын чанарын гол үзүүлэлтүүдэд:
            -давтамж
            -хүчдэл
            -цахилгаанаар тасралтгүй хангах зэргийг хамруулна гэж Нэгдсэн сүлжээний дүрэм заасан байдаг.
 
Давтамжийн чанар
Нэгдсэн сүлжээний давтамжийн хазайлт нь техник ашиглалтын дүрмийн дагуу 10 минутын туршид 50+0,2 Гц-ийн хэлбэлзэлтэй тасралтгүй баригдах ёстой. Давтамжийг 50+0,4 Гц-ийн хэлбэлзэлтэй түр хугацаагаар ажиллуулахыг зөвшөөрдөг. Давтамжийн хэлбэлзлийн далайц +0,2 Гц-ээс хэтрэхгүй байх ёстой.
 
Хүчдлийн чанар
 
Хүчдэлийн стандарт утгыг +-10% дотор хэлбэлзэхийг зөвшөөрдөг. Жишээ нь ахуйн хэрэглээний 220В хүчдэл хамгийн ихдээ 242В хамгийн багадаа 198В байвал чанарын утгандаа байна гэсэн үг. Иймээс цахилгаан хэрэгсэл сонгохдоо техникийн үзүүлэлтүүдийг нь заавал үзэж худалдан авахыг танд зөвлөж байна.
 
1000В-с дээш хүчдэл дараах тогтоогдсон зөвшөөрөгдөх хэмжээнээс хэлбэлзэж болно.
 
Хүчдлийн доод түвшин/кВ/
Хүчдлийн дунд түвшин/кВ/
Хүчдлийн дээд түвшин/кВ/
5,8
6,3
6,6
9,5
10,5
11
33,3
37
38,5
104,5
115
123
209
230
245
 
Хүчдлийн:
 - доод түвшинг шөнийн цагуудад,
 - дунд түвшинг баяр ёслол, амралтын өдрүүд, өдрийн цагуудад,
 - дээд түвшинг өглөө ба оройн их ачааллын цагуудад тус тус барина.
 
Цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах
Цахилгаан хангамжийн төлөвлөгөөт таслалтын талаар хангагч нь хэрэглэгчид 24-аас доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй.
Цахилгаанаар хангагч нь хэрэглэгчийн цахилгаан хангамжийг дараах тохиолдлуудад зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх улмаар гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах эрхтэй. Үүнд:
1. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн үед
2. эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд
3. эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан
4. хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан
5. хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй
5. хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон
6. эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн
7. гэрээгээр тогтоосон цахилгаан чадлын хэрэглээг хэтрүүлсэн
 
Цахилгаан тасалсан шалтгаан арилсан даруй хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг эрчим хүчээр хангагч нь стандартад заасан хугацаанд багтаан сэргээнэ.
 

Цахилгаан эрчим хүчний чанар гэж юу вэ? || Үнэ тариф || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь