Үнэ тариф > ЦЭХ-р хангах гэрээний бүрдүүлэх материал
ЦЭХ-р хангах гэрээ шинээр байгуулах, сунгах, шилжүүлэхэд шаардлагатай материалын жагсаалт

1. ЦЭХ-р хангах гэрээг шинээр байгуулахад дараах материалуудыг гэрээнд хавсаргана. Үүнд:

  1. Үйлдвэр, ААНБ-н тухайд:
  1. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  2. Тухайн байгууллагын эзэмшигчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар / Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгч хийх бол захиралын итгэмжлэл  бүхий албан тоотын хамт /
  3. Газрын гэрчилгээ /кадастрын зургийн хамт/ -ний хуулбар эсвэл үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээний хуулбар
  4. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  5. Техникийн нөхцөлийн хуулбар
  6. Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авах комиссын хүчдэл залгахыг зөвшөөрсөн акт
  7. Тоолуур, хэмжүүрийн трансформаторуудын баталгаажуулалтын гэрчилгээ, протокол
  8. Цахилгаан тоног төхөөрөмжийн нэр хүчин чадлын дэлгэрэнгүй судалгаа албан бичгээр
  9. Өөрийн эзэмшлийн шугам тоноглолтой бол түүний туршилтын протокол

 

  1. Ахуйн хэрэглэгчийн хувьд:
  1. Тус иргэний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  2. Үл хөдлөх хөрөнгө эсвэл газрын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /тухайн иргэний нэр дээр байх/
  3. Тоолуур, хэмжүүрийн трансформаторын баталгаажуулалтын хуудас, протокол
  4. Техникийн нөхцөлийн хуулбар
  5. Өөрийн эзэмшлийн шугам тоноглолтой бол түүний туршилтын протокол

 

2. ЦЭХ-р хангах гэрээг сунгахад дараах материалуудыг гэрээнд хавсаргана. Үүнд:

  1. Үйлдвэр, ААНБ-н тухайд:
  1. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ солигдсон шинэчлэгдсэн бол нотариатаар баталгаажуулсан хуулбар
  2. Цахилгаан тоног төхөөрөмжийн нэр хүчин чадлын дэлгэрэнгүй судалгаа албан бичгээр
  3. Улиралын шинж чанартай ажилладаг болон түр хугацаагаар хүчдэлд холбогдоогүй хэрэглэгч бол туршилтын протоколууд

 

  1. Ахуйн хэрэглэгчийн хувьд:
  1. Улиралын шинж чанартай болон түр хугацаагаар хүчдэлд холбогдоогүй хэрэглэгч бол  туршилтын протоколууд

 

3. ЦЭХ-р хангах гэрээг шилжүүлэхэд дараах материалуудыг гэрээнд хавсаргана. Үүнд:

  1. Үйлдвэр, ААНБ-н тухайд:
  1. Гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэх албан хүсэлт
  2. Өмнөх компанийн гэрээ шилжүүлэхийг зөвшөөрсөн албан тоот
  3. Гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэх компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Тухайн байгууллагын эзэмшигчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар / Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгч хийх бол захиралын итгэмжлэл  бүхий албан тоотын хамт /
  5. Газрын гэрчилгээний хуулбар /кадастрын зургийн хамт/
  6.  Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  7. Өөрийн компанийн нэрээр шинэчлэн авсан техникийн нөхцлийн хуулбар

 

  1. Ахуйн хэрэглэгчийн хувьд:
  1. Гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн хийх бичгээр гаргасан хүсэлт
  2. Өмнөх өмчлөлгчийн нэр шилжүүлэх бичгэн хүсэлт
  3. Тус иргэний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Үл хөдлөх хөрөнгө эсвэл газрын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /тухайн иргэний нэр дээр байх/
  5. Өөрийн нэрээр шинэчлэн авсан техникийн нөхцлийн хуулбар

 

ЦЭХ-р хангах гэрээний бүрдүүлэх материал || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь