Салбар нэгжүүд > Жаргалант салбар
Жаргалант салбар

                           Сумын цахилгаан эрчим хүчний байгууллага

 

1960-иад оны үеээс сумын төвд, Талбулаг, Тээл, Загдал, Хар эрэгт зэрэг газруудад дизель станц ажиллуулж байсан.

Үе үеийн САА-н нам хүчдлийн цахилгааны дарга нар Пүрэвсүх, Д.Сэнгэбазар, Л.Аръяа, Д.Ганболд, Цэнд-Аюуш

Ажилчид: Лувсандамдин, Чүлтэмдорж, Д.Багаа, С.Авид, Д.Галзагд, Сугаржав, С.Хундага, Сүхээ, Халтар, Ц.Жаргалсайхан, М.Мягмаржав, Ж.Цолмон, Чимэдбавуу, Уртнасан, Үднаран, Т.Ганчимэг, Мянганбаяр, Д.Цэрэннадмид, Ч.Лхагвасүрэн, Х.Болдмаа, Д.Алимантуяа, Н.Саруулсайхан, Ч.Саруултуяа, Ж.Галбадрах, Д.Гэрэлбаатар, С.Гансүх, Д.Жанцандорж, Б.Бадамсэд, Б.Батбаатар, Г.Лхагвадорж, Ж.Жамъянбат, Ч.Адъяасүрэн, Б.Ганзориг, Нямравдан нар нь сумын төв, Малчны хороо, Хөрөө рам, Бугын ферм, Хүүхдийн асрах, Үнээ фермийн зуслан, Хүүхдийн хөдөлмөр зуслан, Жимсний аж ахуй, Эмчилгээ тэжээлийн цэг, 1000 хурга, Мэндийн үзүүр, Үзүүр толгой, Айргийн хондлой, Шийхан, Загдал гэр хороо, Байшин хороо, 11-р бригад зэрэг газруудад нам хүчдлийн цахилгаан эрчим хүч түгээн борлуулан ажиллаж байв.

              ДСЦТС ХК-н Зүүнхараа салбарын Жаргалант хэсэг

         1968 оны сард 35/10 кВ-н Жаргалант дэд станцад Жамсранжав, Бибиш, ЗХУ-н мэргэжилтэн Камков нар анхны хүчдэл залгаж ашиглалтанд оруулснаар Монгол улсын төвийн нэгтсэн сүлжээнд холбогдож сумын ард иргэд байнгын 24 цагын гэрэлтэй болсон.

Энэ үеэс хойш Жамсранжав, Бибиш, Сандагдорж, С.Баянсан, Л.Даваасүрэн, Д.Гэрэлбаатар, Б.Батбаатар нар Гахай, Тахиа, Малчний хороо, Хөрөө рам, Сургууль, Контор, Хорголжин, Засварын газар, Төвийн үтрэм, Үнээ ферм, Талбулагийн үнээ ферм, Талбулагийн үтрэм, Загдалын засварын газар, Загдалын механикжсан үтрэм, Тээл зэрэг газруудад өндөр хүчдлийг хариуцан ажиллаж байсан.

1994 онд дээрхи хоёр байгууллага нэгдэж Жаргалант сумын Буурал, Өгөөмөр, Баянбулаг, Загдалын багуудын 1200 гаруй айл өрх, 80 гаруй ААН-д ЦЭХ-ний ашиглалт борлуулалтыг хариуцаж Техникч С.Баянсан Л.Даваасүрэн, Монтёр Б.Батбаатар, Б.Бадамсэд, Ч.Адъяасүрэн, Элбэгсайхан, Х.Пүрэвдорж, Байцаагч Д.Сүхбаатар, Ч.Саруултуяа, Л.Мөнхбаяр, С.Ариунбаяр нар цахилгаан эрчим хүч түгээн борлуулан ажиллаж байлаа.

    Жаргалант салбар

ДСЦТС ХК-ны Жаргалант салбар нь Зүүнхараа салбарын Төв аймгийн харъяаны 5 хэсгийг салгаж 2004 оны 09-р сарын 01-ний  өдрөөс үүссэн байгуулагдаад УаЗ фургон машин, 23 ажилтантайгаар Төв аймгийн Жаргалант, Борнуур, Угтаал, Цээл, Заамар сумдын 35/10 кВ-н 3ш д/ст, 35/0,4 кВ-н 4ш, 10/0,4 кВ-н 30ш дэд өртөө, 35 кВ-н 196км, 10 кВ-н 170км, 0,4 кВ-н 25км зэрэг шугам тоноглолын ашиглалт засварыг хариуцан 3000 гаруй цэгт цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулан ажиллаж эхэлсэн.

2006 оны 3-р сараас Заамар сумын Хайлааст багын гэр хороололын 6/0,4 кВ-н 2ш дэд өртөөний 600 гаруй цэгт цахилгаан эрчим хүч түгээн борлуулах үүрэг хүлээсэн.

2014 оны 5-р Заамар сумын Хайлааст багын 35/6 кВ-н д/ст, 6/0,4 кВ-н 2ш дэд өртөө хариуцан байшин хороололын 200 гаруй цэгт цахилгаан эрчим хүч түгээн борлуулах үүрэг хүлээсэн.

2018 онд манай салбар нь Төв аймгийн Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Заамар, Өгөөмөр хэсэгт ЦЭХ-г түгээн борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 37 ажиллагсдын 7 нь ИТА, АБ-н техникч 3, АБ-н байцаагч 8, АЗ-н монтёр 12, ЭМонтёр 2, санхүүгийн ажилтан 1, жолооч 2, үйлчлэгч-сахиул 1 гэсэн орон тоогоор ажиллаж байна.

Засаг захиргааны нэгжээр Төв аймгийн Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Заамар сум түүний Хайлааст багийн нутаг дэвсгэрт орших 3800 гаруй ЦЭХ хэрэглэх цэгт 35/6.10кВ-н 5ш, 35/0.4кВ-н 3ш, 6.10/0.4кВ-н дэд өртөө 57ш, 35кВ-н АШ 207.3 км, 10 кВ-н АШ 170.2 км, КШ 3.73 км 0,4 кВ-н АШ 87км зэрэг шугам тоноглолын ашиглалт борлуулалтыг хариуцан УаЗ Фургон, өрөмтэй кран, ЗиЛ-130 уртын тэрэгтэйгээр ажиллаж байна.

 

 

Жаргалант салбар || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь