Салбар нэгжүүд > Хөтөл салбар
Хөтөл салбар

Хөтөл салбарын товч танилцуулга

      ДСЦТС ХК-ын ХӨТӨЛ салбар нь Сэлэнгэ аймгийн Сайхан, Сант, Орхонтуул, Орхон сум Номгон, Рашаант тосгонд 35 кв-ын 3 дэд станц, 6, 10 кв-ын 2 хуваарилах байгууламж, 6, 10 кв-ын 73 трансформаторын цэг, 35 кв-ын 100 км ,  6,10 кв-ын  240 км , 0,4 кв-ын  км  АШ-ын засвар ашиглалт,  нийт  361   ААН-ийн 424 цэг, төсөвийн 38 ААН-ийн 41 цэг,    3234 гаруй ахуйн хэрэглэгчидийн ЦЭХ хангамж, борлуулалыг хариуцан, 4,3  тэр бум  төгрөгийн үндсэн хөрөнгө,   298,2  сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгээр үйл ажилгаагаа явуулж байна.   

 

       Хөтөл салбар  32-н  хүний  батлагдсан орон тоогоор ажиллаж байна.

     2018 онд  ашиглалт борлуулалтын инженер Г.Ганцэцэг , Орхонтуул хэсгийн техникч О. Ганзориг, ашиглалт засварын монтёр А. Дагвадорж, Э. Дөлгөөн, Б. Саруулгэрэл  нар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх  хүсэлт гаргасаныг Захиргаа Удирдлагын Хэлтэсд  уламжилан   Г. Ганцэцэгийн хөдөлмөрийн гэрээг  2018 оны 2-р сарын 6,  О. Ганзоригын хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11-р сарын 06, А. Дагвадоржийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 2-р сарын 15, Э. Дөлгөөний хөдөлмөрийн гэрээг 2018 оны 8-р сарын 6-наар  дуусгавар болгож ажлаас чөлөөлж шийдвэрлүүлсэн.

    Хөтөл салбар бий болсон сул ажлын байранд шинээр ажилд орох хүсэлтээ ирүүлсэн иргэдээс  сонгон захиралын зөвлөлийн хуралд санал болгосноор Хөтөл салбарын ашиглалт борлуулалтын инженерээр Б.Батбилэг, Орхонтуул хэсгийн теникчээр Ч. Оюунбат,  ашиглалт засварын монтёроор Сүхбаатар салбарт авлага барагдуулагчаар түр ажиллаж байсан  С.Отгонбаатар нар томилогдон ажиллаж   байна.  С. Отгонбаатар  шалгалтаа амжилттай өгч үндсэн ажилтан болсон.  Мөн А. Дагвадорж  ажилдаа буцаж орох хүсэлтээ илэрхийлсэнийг ЗУХ-ээр уламжиллан захиралын  зөвлөлийн хуралд санал болгосноор ашиглалт засварын монтёроор ажиллуулах шийдвэр гарч ажилдаа орж ажиллаж байна.

 

Хөтөл салбар || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь