Салбар нэгжүүд > Зүүнхараа салбар
Зүүнхараа салбар

ДСЦТС  ХК-ИЙН  ЗҮҮНХАРАА САЛБАРЫН ҮҮСЭЛ

 ХӨГЖЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

1948-1949 онд  БНМАУ-ын хойт хил болох  ЗХУ-ын Улаан-Үүд хотоос нийслэл Улаанбаатар хүртлэх төмөр замын тээврийн үйл ажиллагаа эхэлснээр  төмөр замын тосгон бий болж түүнийг даган Зүүнхараад паравозын засвар үйлчилгээний үндсэн Депо байрлахаас гадна хүн ам ихээр нэмэгдэн,үйлдвэр аж ахуйн газрууд олноор баригдан цахилгаан эрчим хүчний хэрэгцээ шаардлага гарсан тул  Зүүнхараад 1949-1952 онд хойт чиглэлдээ хамгийн томд орох дизель цахилгаан станц  баригдаж байсан түүхтэй.1949-1966 онуудад 230кВт хүчин чадалтай 3ш  Гарма-IV  маркийн Локомобиль генератор суурилуулан ажиллуулж байсан бөгөөд  цаашдаа өсөн нэмэгдэх хэрэглээг хангахын тулд  ЖЭС-60 дизель генератор зургааг нэмж  өргөтгөсөн байсан юм.

1967 онд Улаанбаатар-Дархан хотуудын Дулааны Цахилгаан Станцуудыг өндөр хүчдэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбон Төвийн Эрчим Хүчний систем үүссэнээр Улаанбаатар Цахилгаан Шугам Сүлжээний Газрын харъяа  ЗҮҮНХАРАА ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ САЛБАР үүсэн байгуулагджээ. Тэр үед Зүүнхараа салбар нь 19,5км 6 кВ-ийн ЦДАШ,16,46 км 0,4кВ-ийн нам хүчдэлийн сүлжээтэй 6/0,4 кВ-ийн 6 АТП үндсэн хөрөнгөтэй,200-аад айл өрхийг эрчим хүчээр хангаж байв.  1968 оноос эхлэн үйл ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлж Төв аймгийн Борнуур,Баянчандмань,Баянцогт,Батсүмбэрийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг хүлээж байлаа.

     1981 онд хэрэглэгчдийн хэрэглээ улам өсч ажлын ачааллын улмаас Зүүнхараа салбар нь Дархан Сэлэнгийн Цахилгаан Шугам Сүлжээний Газрын харъяанд ирж,  Төв аймгийн 6 сум,Сэлэнгэ аймгийн 2 сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байсан юм.

Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ний Зүүнхараа салбар нь 1967 онд Дархан Улаанбаатарыг холбосон 110кВ өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтанд орж Төвийн Эрчим Хүчний Систем бий болсноор үүсэн байгуулагдсан юм.   Зүүнхараа салбар нь хөгжлийн явцдаа 28 инженер техникийн ажилтан,66 ажилчидтайгаар 110кВ-ын 360км АШ-тай  110/35/6кВ 3,110/10кВ 1  дэд станц,35кВ-ын 245км АШ тай 35/6,10  4 дэд станц,6-10кВ-ын 335км АШтай 104 дэд станцын 148,3км 0,4кВ агаарын шугам тоноглолуудад засвар үйлчилгээ,ашиглалтын ажлыг гүйцэтгэж байв.  Мөн   Сэлэнгэ аймгийн Мандал,Баянгол, Төв аймгийн Борнуур,Жаргалант,Угтаал,Заамар,Цээл,Сүмбэр сумдын 397 ААН, 6932 ахуйн хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний хангалтын үйл ажиллагааг явуулж жилдээ 90 сая гаруй кВт.цаг ЦЭХ-ийг борлуулж байсан.

2004 онд тус салбарын ажлын ачааллыг хөнгөлөн  Жаргалант салбарыг шинээр үүсгэн байгуулснаар Зүүнхараа салбар нь одоо Сэлэнгэ аймгийн Мандал,Баянгол, Төв аймгийн Сүмбэр сумдын 523 ААН, 5900 ахуйн хэрэглэгчдэд ЦЭХ-ний түгээлт,хангалтын үйл ажиллагааг явуулж байна.ДСЦТС-ХК Зүүнхараа салбарын хамт олон нь цахилгаан хэрэглэгчид өсөн нэмэгдэхийн хирээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинээр дэд станц,цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулан  цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.2006 оны байдлаар ахуйн хэрэглэгчдийн авлага 380.0 сая орчим төгрөгийг тасралтгүй бууруулан ажиллаж ,2015 онд салбарын хэмжээнд  өр авлагыг бүрэн барагдуулж дуусган авлагагүй болсон бөгөөд эрчим хүчний ар авлага үүсгэхгүй ажиллаж байна.

ДСЦТС ХК Зүүнхараа салбарын хамт олон.


Зүүнхараа салбар || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь