Салбар нэгжүүд > Дархан ХҮТ
Дархан ХҮТ

Дархан Хэрэглэгчдэд үйлчлэх төв

           2013оны 01-р сарын 09- ний өдрөөс  Дархан Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв нь  М.Навчаа даргатай 73 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

“Хэрэглэгчдэд үйлчлэх төв”  болон зохион байгуулагдсанаар  хэрэглэгчдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн нэг хүнээс хамаарч байсан системийг халах, өргөдөл, гомдол, санал хүсэлтэд тавих хяналтыг сайжруулах, эрчим хүчний зүй бус хэрэглээнд болон тооцох боломжгүй алдагдлыг буруулах замаар эрчим хүчний  найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчийг дээдэлсэн соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Үндсэн үйл ажиллагаа

       Цахилгаан эрчим хүчийг борлуулах, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн эзэмшлийн тоног төхөөрөмж болох 0,4 кВ-ын нэгдсэн щитний ашиглалт, засварын ажил, эргүүл үзлэг хийх, илэрсэн гэмтэл, зөрчлийг устгах, хэрэглэгчийн хүсэлтээр техникийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг явуулж байна.


Үйлчлэх хүрээ :  Дархан аймгийн Дархан сум, Шарын гол, Орхон сум, Хонгор сум, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Хушаат сум,Ерөө сум ,Хүдэр сум,Бугат тосгон хэсгийн  Гэр хорооллын айл өрх - 13189, Орон сууцны айл өрх -  13950,  ААН ба төсөвийн байгууллага 2825 . нийт  29964 хэрэглэгчдэд жилд 103,2  сая кВц цахилгаан эрчим хүчийг худалдан авч  89647,2   сая.кВтц цахилгаан эрчим хүчийг борлуулан, 12,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн ажиллаж байна. 

Нийт  76  ажиллах хүчний Магистр зэрэгтэй 4 буюу 5 % ,дээд боловсролтой 45 ажилтан буюу 60%,Тусгай дунд боловсролтой 5 буюу 6%, бүрэн дунд  21 буюу 28%           эмэгтэй ажилтнууд    37 буюу 49 %,эрэгтэй ажилтан 39 буюу 51 % ,  35-аас доош насны залуучууд 46 буюу  60  % мэргэжлийн боловсон хүчин  эзлэж байна.

 

 

Дархан ХҮТ || "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ" ХК

Фэйсбүүк мэдээ

Youtube

Календарь